
Азийн спортын 18 дахь удаагийн наадмын хүндийн өргөлтийн төрлийг анх удаа Монгол эмэгтэй шүүгч дэнслэхээр болжээ.
Тэр бол олон улсын нэгдүгээр зэргийн шүүгч Л.Одгэрэл юм.
Түүний хувьд Монголын анхны эмэгтэй дасгалжуулагч, олон улсын медальтан, өнгөрсөн оны “Бөртэ-Чоно” наадмын эзэн гээд олон анхдагчын нэг билээ.
Сүхбаатар аймгийн БТСГ-т мэргэжилтнээр ажиллаж байснаас гадна өнгөрсөн оны арванхоёрдугаар сард АНУ-ын Анахeйм хотноо болсон ОУХӨХ-ны комисын гишүүдийг сонгох сонгууль явагдхад нэр дэвшиж, Олон улсын хүндийн өргөлтийн холбооны эмэгтэйчүүдийн зөвлөлийн гишүүнээр сонгогдон 2017-2020 онд ажиллахаар болсон юм.
Азийн спортын 18 дахь удаагийн наадам нь ирэх наймдугаар сарын 18-аас есдүгээр сарын 2-ны хооронд Индонeз Улсын нийслэл Жакарта хотод болох бөгөөд спортын 40 төрөлд 45 орны тамирчин өрсөлдөнө.
Харин хүндийн өргөлтийн төрөл эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд явагдах агаад наймдугаар сарын 20-26-нд болно.
Энэ жил хоёр чухал наадам зохион байгуулагдана. Түүний нэг нь энэхүү Азийн наадам бол нөгөөх нь “Boenus airus” залуучуудын олимпийн наадам юм.
Л.Одгэрэлийн хувьд үүний дараах зорилго нь мэдээж залуучуудын олимпийн наадамд шүүгчээр дахин сонгогдох билээ.



Монгол эмэгтэй анх удаа Азийн спортын наадмын хүндийн өргөлтийн төрлийг шүүнэ | ||
Үзсэн: 3825 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.