
МЗЭ-ийн 90 жилийн ойн хүрээнд эрдэнэ мэргэн бандида, ханчин хамбо, эгшиг дуун онолч Сүрэнхорын Жамъянгаравын нэрэмжит “Хангайн цом” яруу найргийн наадам болно.
Уг наадмын зорилго нь Монголын уран зохиолыг дэлгэрүүлэх, Архангай нутгаас төрөн гарсан зохиолч, яруу найрагчдын бүтээлийг олон түмэнд таниулах, уншигч зохиолчдыг холбох, орон нутгийн иргэд, хүүхэд залууст уран зохиолын гоо сайхныг мэдрүүлэх, шинэ авьяастныг нээн илрүүлэх, сум орон нутгаа сурталчлах, аймгийн нийтийн номын сангийн фонд баяжилтыг нэмэгдүүлэх, яруу найрагч уран бүтээлчдийн харилцаа холбоог бэхжүүлэхэд орших гэнэ.
Наадам ирэх тавдугаар сарын 26-нд Архангай аймгийн Хөгжимт драмын театрт болох бөгөөд яруу найрагчид чөлөөт сэдвийн хоёр шүлэг, Архангай нутгийн байгалийн үзэсгэлэнт газрууд болон сум орон нутгаас төрөн гарсан зохиолч, уран бүтээлчдэд зориулсан нэг шүлгээр өрсөлдөх аж.
Дөрвөн үе шаттай явагдах тус наадмын эхний шатны шалгаруулалтыг МЗЭ-ийн яруу найргийн үндэсний төвийн төлөөлөл, Архангайн аймгийн “Хан тамир” утга зохиолын төвийн тэргүүлэгч гишүүд хамтран явуулж, нийт 30 найрагчийн бүтээлийг тэнцүүлэх гэнэ.
Шалгарсан найрагчид уран зохиол, түүхийн сэдэвт 10 ширхэг номоор “Хангайн цом” -д оролцох эрхийн мандатаа авах агаад нэгдүгээр байр цом, өргөмжлөл, сая 500, хоёр, гуравдугаар байрын эзэн өргөмжлөл, сая, 500 мянган төгрөг гардах бол тусгай байрынх 200 мянган төгрөг, үзэгчдийн нэрэмжит шагналтан нэг тодорч, “Өд” сангийн нэрэмжит шагнал гардах аж.
“Хангайн цом” яруу найргийн наадам болно | ||
Үзсэн: 1732 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.