Шууд Chart

“Яг түүн шиг” шоуны найм дахь оролцогчоор загвар өмсөгч Б.Билгүүн нэрлэгджээ

2018-04-30 16:43:59

“Яг түүн шиг-3 ” шоу тун удахгүй үзэгчдийн хүртээл болно. Үүнд оролцох найман оролцогчийн нэрийг энэ сарын 21-нээс зарлаж эхэлсэн. 

Тэгвэл найм дахь оролцогчоор загвар өмсөгч Б.Билгүүн нэрлэгджээ. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Миний бие ЯГ ТҮҮН ШИГ шоуны найм дахь оролцогч болон зарлагдаж байна. Ийм том шоунд оролцох болсондоо туйлын их баяртай байгаагаа илэрхийлье. Долоон оролцогч болон “Боловсрол” телевизийн хамт олон бусад уран бүтээлч арын албаныхан, ивээн тэтгэгч байгууллагууддаа амжилт хүсье. Хичээх болно” гэжээ. 

“Яг түүн шиг-3” шоунд оролцох эхний зургаан оролцогчоор загвар өмсөгч Ж.Энэрэл, дуучин, ая зохиогч Б.Нацагдорж буюу Наки, “Эмоци продакшн”-ийн жүжигчин О.Тэмүүжин, дуучин Г.Сүндэрмаа, жүжигчин М.Цэрэндолгор, “A-Sound” хамтлагийн дуучин Ц.Тэмүүлэн, жүжигчин Ч.Очгэрэл нар сонгогдсон билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Яг түүн шиг” шоуны найм дахь оролцогчоор загвар өмсөгч Б.Билгүүн нэрлэгджээ  
Үзсэн: 2357 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй