Шууд Chart

Морин хуурын чуулгын уран бүтээлчид Эрдэнэт хотод тоглоно

2018-04-30 16:51:00

Монгол Улсын Филармонийн Морин хуурын чуулга нь үндэсний хөгжмөөр дамжуулан Монголчуудын түүх соёл хийгээд оюун сэтгэлгээний гайхамшигт өвийг дэлхий дахинд таниулан сурталчлах хүндтэй үүргийг хүлээж ард түмний хайр талархлыг хүртсээр ирсэн билээ.

Морин хуурын урын сан дахь шилмэл бүтээлүүдээсээ дээжлэн Эрдэнэт хотын үзэгчдэдээ зориулан “Шилмэл бүтээлийн дээжис” тоглолтоо хүргэх гэж байна.

Тоглолт  ирэх тавдугаар сарын 13-нд 15:00, 18:00 цагт “Уурхайчин” соёлын ордонд болох бөгөөд удирдаач Д.Түвшинсайхан, Н.Жигжиддорж, Улсын Филармонийн гоцлол дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин С.Эрдэнэцэцэг, Б.Мөнхбаатар, дуучин Б.Дэлгэрбаяр, Б.Монголхүү, Морин хуурын чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно.

Тасалбарыг “Уурхайчин” соёлын ордны кассаар худалдаалж байгаа гэнэ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Морин хуурын чуулгын уран бүтээлчид Эрдэнэт хотод тоглоно  
Үзсэн: 1731 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй