
Ч.Буянхишиг багш таараад “Та нар чинь яахаараа төгөлдөр хуурч багш нарын гоё тоглолт үзэлгүй өнгөрөөчихөв” гэж асуув. Бараг л зэмлэв. Тэрбээр “XX зууны хөгжмийн зохиолчдын бүтээлүүд гэж тун өвөрмөц гоё юм байдаг юм байна. Их гоё байсан” гэлээ. Багшийн өгсөн мэдээллээр ийм мэдээ бэлтгэснээ хүргэж байна.
Монгол Улсын Консерваторийн багш Г.Ганчимэг, Б.Ариунаа нар төгөлдөр хуурт хослон тоглоход зориулсан бүтээлийн “Piano Duo” тоглолт хийлээ.
Тэд Улсын филармонийн концертын танхимд Оросын суут хөгжмийн зохиолч С.Рахманинов, С. Прокофьев болон Францын алдартан Сен-Санс, Аргентиний төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч К.Гуаставино, Америкийн нэрт уран бүтээлч, 1996 оны Грэммийн шагналтан Романс Брубeк, Оросын төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч, найруулагч А.Розенблатт нарын нэрийн хуудас болсон зохиолууд тоглосныг сонсогчид таашаан хүлээж авав. Хөгжим бүжгийнхэн “жижиг” хэмээн нэр нэгтээс нь ялгадаг Г.Ганчимэг Киевийн Хөгжмийн дунд, дээд сургууль төгсөж, 2006 оноос төрөлх сургуульдаа багшилж буй бол Б.Ариунаа Польш улсад мэргэжил эзэмшин 2009 оноос ажиллаж байгаа юм байна.
Тэд өмнө нь хослон тоглож байсан ч уран бүтээлийн бие даасан тоглолтын түвшинд анх удаа үзэгч, сонсогчидтой уулзлаа.
Багш нараас дахин дахин ийм содон, сонин хөгжим сонсгож байхыг хүсэе.
Гоё хөгжим дахин дахин сонсгож байхыг хүсэе | ||
Үзсэн: 869 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.