
Монголын хүндийн өргөлтийн залуучууд, өсвөр үеийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоод ирэв.
Тэмцээн Узбекстан Улсын Ургенч хотноо болсон бөгөөд манай улсаас Г.Батзаяа, Х.Одхүү нарын удирдлага дор эмэгтэйчүүдийн шигшээ баг бүтэн бүрэлдхүүнээрээ оролцож "Аргентин-2018" залуучуудын олимпийн нэг эрх авчээ.
Нийт 25 улсын 328 тамирчин өрсөлдсөнөөс Дэлхийн цомын аварга Э.Билэгсайхан хоёр хүрэл медаль хүртсэн байна.
Мөн Ч.Нямзул дөрөвдүгээрт, Б.Анхныбаяр, Б.Тунгалаг нар тавдугаар байрт шалгарсан байна. Өсвөрийн тамирчид 4-8 байранд шалгарсан амжилт үзүүлжээ.
Багийн дүнгээр
1.Узбекстан
2. Энэтхэг
3. Тайвань
4. Япон
5. Монгол тус тус шалгарчээ.
Залуучуудын олимпийн эрх нэгээр нэмэгдэв | ||
Үзсэн: 745 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.