Шууд Chart

А.Нурлан алтан медалийн төлөө өрсөлдөнө

2018-04-30 17:23:29

Олон улсын боксын холбооноос “А” зэрэглэлийн олон улсын тэмцээнийг Казахстаны Атырау хотод зохион байгуулж байна.

Уг тэмцээнд Узбекстан, Кыргызстан, Иран, ОХУ, Казахстаны мужуудын шилдэг 100 гаруй боксчид 10 жинд өрсөлдөж байгаагаас Монголын дөрвөн боксчин оролцож байгаа талаар бид мэдээлсэн.

Олон улсын боксын холбооны нэг одтой дасгалжуулагч, спортын мастер Х.Хайнарын удирдлага дор оролцож буй манай тамирчдаас гурав нь хүрэл медалийн болзол хангаж, мөнгөн медалийн төлөө тулалдах эрхийг аваад байсан юм. Тэгвэл 56 кг-ын жинд өрсөлдөж буй А.Нурлан өрсөлдөгчөө хожиж, алтан медалийн төлөө тулалдахаар шалгарлаа.

64 кг-ын жинд Э.Цэндбаатар Казахстаны боксчинд хожигдсон бол 69 кг-д Б.Сүххуяг мөн ялагдал хүлээж, цааш тоглох эрхийг авч чадаагүй юм. Хүрэл медалийн болзол хангаад байсан гурван тамирчнаас А.Нурлан финалд үлдэж Узбекистаны Кушкаров Абдулаевтай өнөөдөр тулалдана.  Тэмцээн маргааш өндөрлөнө. 

Монголын баг тамирчид Казахстаны Атырау хотод болж буй олон улсын тэмцээний дараа хоёр сарын хамтарсан бэлтгэл хийхээр болжээ. Энэ хугацаанд Алматы, Астана хотод болох цуврал тэмцээнд оролцох юм байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

А.Нурлан алтан медалийн төлөө өрсөлдөнө  
Үзсэн: 915 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй