
Өдөр тутмын зарим сонинд өнөөдөр буюу тавдугаар сарын 01-нд нийтлэгдсэн зарим онцлог мэдээлэлийг уншигч танаа хүргэе.
"ӨНӨӨДӨР" СОНИН
Тус сонины өнөөдрийн дугаарт “Яллах бус урьдчилсан сэргийлэх нь энэ аюултай тэмцэх хамгийн оновчтой бөгөөд эцсийн арга”, “Зориг шаардах өөрчлөлт”, “Голдирлыг нь хумисан гэв”, “Одтой залуус” зэрэг мэдээлэл нийтлэгджээ.
“ӨДРИЙН СОНИН”
Уг сонины энэ өдрийн дугаарт “Рейтингээр Х.Баттулга тэргүүлж, тулгамдсан асуудлаар ажилгүйдлийг нэрлэжээ”, “Н.Оюундарь: Оюу толгой болохгүй байна гэсэн популизмаар асуудалд хандаж болохгүй”, “Б.Лхагважав: Орчин цагийн түүхэнд улс төрийн шийдвэр гаргасны төлөө ерөнхий сайд аснуудаа хорьж байсан түүх байхгүй” зэрэг мэдээлэл багтжээ.
"ҮНДЭСНИЙ ШУУДАН" СОНИН
"Үндэсний шуудан" сонины өнөөдрийн дугаараас “Тавантолгойг хөдөлгөх тохироо бүрдэв үү”, “А.Сүхбат: Улсын хөгжилд хуулиа хэрэгжүүлдэггүй дунд шатны дарга нар саад болж байна”, “Элчин сайд М.Энхсайханыг О.Энхцэцэгээр солих саналыг Ерөнхийлөгчид хүргүүлэв” гэх мэт ярилцлага, сурвалжлагыг уншаарай.
"ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН
Тус сонины өнөөдрийн дугаарт “Улстөрчдийн рейтингийг Х.Баттулга, Н.Энхбаяр нар тэргүүллээ”, “Ч.Хүрэлсүх: Өмнөх парламентаар татварын хөнгөлөлттэй холбоотой хууль 34 удаа батлагдсан”, “Хөшөөтийн уурхай үенчийг хоёр дахь цагаан хад болгожээ” зэрэг сурвалжлага, нийтлэл, ярилцлага багтсан байна.
"ӨГЛӨӨНИЙ СОНИН”
Дээрх сонины өнөөдрийн дугаарт “Хот, хөдөөгийн ялгаа”, “У.Ням-Осор: Төрийн өмчид компаниудын 72 хувь нь ашигтай ажилласан”, “Эдийн засаг 2019 онд найман хувиар өмнө гэж тооцжээ”, “Трамп, Макроны хамтдаа суулгасан царс алга болжээ” гэх мэт мэдээлэл багтсан байна.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 613 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.