Шууд Chart

“Маамуу” цуврал анимэйшн хүүхэлдэйн кино багачуудад хүрэхэд бэлэн болжээ

2018-05-01 09:20:18

Хөөрхөн бяцхан хүүхдүүдийн үзэх дуртай үндэсний контент болсон “Маамуу” цуврал анимэйшн хүүхэлдэйн киноны шинэ анги багачуудад хүрэхэд бэлэн болжээ.

Өндөр зардлаар бүтдэг дээрхи анимэйшн төрлийг дотооддоо маш чанартайгаар амжилттай бүтээж чадсан “Монгол Контент” байгууллагын хамт олон энэ удаад “Навчтай намар” шинэ ангийг “Univision, Skymedia”-ийн видео санд оруулжээ.

Тус анги нь өнгөрсөн шинэ жилээс хойш гарч буй “Өхөөрдөм өвөл”, “Ханиадтай хавар”, “Зугаатай зун” ангиудыг багтаасан жилийн дөрвөн улирлын сэдэвтэй хоёр дахь цувралын дөрөв дэх анги болж байгаа юм.

"Маамуу" хүүхэлдэйн киноны дөрвөн анги бүхий хоёр дахь цувралыг бүхлээр нь 3000 төгрөгийн үнэтэйгээр үзэх боломжтой аж.

Хоёр дахь цувралын дөрвөн ангиас бяцхан хүүхдүүд улирлын талаарх танин мэдэхүйн мэдээлэлтэй болох юм.

Манай улсад дутагдаж буй хүүхдийн контентийн орон зайг маш сайн нөхөж, цагаа олж гарч буй нь “Маамуу” цуврал хүүхэлдэйн киноны эхний долоон ангийг Монголын анхны дижитал контент үйлдвэрлэгч “Монгол Контент” ХХК-с жил гаруйн хугацаанд бүтээж, телевизийн сувгуудаар дамжуулан үзэгч бяцхан хүүхдүүддээ хүргэсэн билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Маамуу” цуврал анимэйшн хүүхэлдэйн кино багачуудад хүрэхэд бэлэн болжээ  
Үзсэн: 2113 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй