
Энэ оны эхэнд “Рапид Уайл” компанийг үүсгэн байгуулагч Жош Тулберг өөрийн бүтээсэн бяцхан завиа нуурын усанд туршсан талаар мэдээлэл хүргэж байсан. Энэ удаад тус завийг далай тэнгисийн усанд туршиж үзсэн талаарх мэдээллийг онцоллоо. 3 ди принтерээр хэвлэсэн материалыг ашиглаж бүтээсэн цахилгаан хөдөлгүүртэй энэ завийг “Мини боат” гэж нэрлэдэг юм.
Мини Боат завийг Өмнөд Калифорнийн эргийн бүсэд туршжээ. Туршилтын явцад бяцхан завь тэнхээндээ багтахааргүй далайн давлагаатай учирсан. Энэ завийг далайн давлагаан дээр гулгах зориулалтын материалыг 3 ди принтерээр хэвлэн гаргасан. Ганцхан хүний тохилог суудалтай, залуур бүхий жолооны хүрд, батарей, цахилгаан хөдөлгүүртэй. 6,4 км цаг хүртэл хурдлах чадалтай. Эхний удаагийн далайн аялалдаа Зүүн Сан-Франциско орчмын бүсээс Аламида хот хүртэлх чиглэлд явсан байна. Туршилт өдөр нарлаг, бага зэргийн салхитай төдийгүй багахан хэмжээний далайн давлагаатай байжээ. Завь хэтэрхий жижиг тул давлагаан ус завины дотор хэсэгт орж ирэх магадлалтай байсан байна.
Тус завийг гар доорх материалыг ашиглаж, хийж үзэн турших үзэгдэл их болоод байгаа. Учир нь зохион бүтээгчид нь Рапид Уайл цахим хуудсаараа дамжуулан хэрхэн хийх аргаа дэлгэрэнгүй танилцуулсантай холбоотой. Гэхдээ бага насны хүүхдүүдийг насанд хүрсэн хүний зөвшөөрөлгүйгээр хийхийг хориглож байгаа юм.
Rapid whale компани “Mini boat” бяцхан завиа далайн усанд туршжээ | ||
Үзсэн: 1748 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.