Дэлхийн адууны өдөрт зориулсан хүчит бөхийн барилдаан өнөөдөр Хүй долоон худагт боллоо. Хүчит бөхийн барилдаанд улсын начин Д.Төрболд түрүүлж, аймгийн хурц арслан М.Буяндэлгэр үзүүрлээ.
Улсын начин Д.Төрболд "Түрүүлсэндээ маш их баяртай байна. Ийм сайхан жил урьд өмнө нь үзсэнгүй. Т.Өсөх-Ирээдүй багшийн минь шавь нар, дэвжээний дүү нар маань бүгд төрийн наадмын өндөр даваанд гарлаа. Нутгийн маань зон олон, уул ус түшсэн байх" хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.
Аймгийн хурц арслан М.Буяндэлгэр “Энэ жил бэлтгэл сайн байсан. Б.Элбэг багш дээр бэлтгэл гаргасан. Улсын наадмаар барилдаж чадаагүй. Өнөөдөр Дэлхийн адууны өдөрт зориулсан бөхийн барилдаанд барилдаж үзүүрлэж байгаа баяртай байна” гэв.
| Дэлхийн адууны өдөрт зориулсан бөхийн барилдаанд улсын начин Д.Төрболд түрүүллээ | ||
| Үзсэн: 60 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.