Нарны аймаг нь нар, түүнийг татах хүчнийх нь улмаас тойрон эргэх найман гараг, 5 тогтоогдсон одой гараг (Дэлхийн ван, Церера, Макемаке, Эрида, Хаумеа), тэдгээрийн дагуулууд болох маш олон тооны жижиг биетүүдийг багтаасан систем юм. Хүмүүс байгаль ертөнцийг хүрээлэн буй хамгийн ойр дөт зүйлээсээ эхлэн таньж мэджээ. Дэлхий бөөрөнхий хэлбэртэй, нарыг тойрч эргэдэг зэргийг тогтооход олон зуун шаардагдсан юм. Одод бол манай нартай адил бөгөөд гагцхүү нэн алс хол оршдог, нарыг тойрон гарагууд, үүнийг тойрон тэдгээрийн дагуулууд эргэж байдаг гэдгийг баталсан явдал дундад зууны шинжлэх ухааны лут их ололт байлаа. Ийм байр сууринаас авч үзвэл эх дэлхий маань энгийн нэг гариг болох тул бусад гараг дээр бидний адил оюун ухаант амьтад аж төрдөг л байж таарна гэсэн үзэл бодол аль эрт цагаас газар аван тархжээ. Орчин үеийн одон орон судлалын онцгой хөгжил, техникийн дэвшлийн дүнд өнөөдөр бид орчлонт ертөнцийн тогтоцын талаар арвин их мэдлэгтэй болж тэнгэрийн янз бүрийн эрхсийг эх дэлхийгээсээ төдийгүй сансрын хөлөг, станцуудыг ашиглан өргөн хүрээтэй судалгааг хийж шинэ шинэ мэдээллийг олж авсаар байгаа.
Нарны аймаг | ||
Үзсэн: 11862 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих: