Шууд Chart

Алтан овооны төрийн их тахилга болно

2018-05-23 12:57:29

Төрийн тахилгат Алтан Овоо, Дарь-Овоо гэж нэрлэх нь ч бий. Дарьгангын галт уулсын нэг бөгөөд далайн төвшнөөс дээш 1354 метр өндөр. Дарьганга сумын төвийн дэргэд орших энэ уул нь Сүхбаатар аймгийн төдийгүй бүх монголчуудын шүтэн биширдэг уул болжээ.

Төрийн их тахилгыг энэ жил ерөнхийлөгчийн зарлигаар дөрөв дэх удаагаа 2018 оны долдугаар сарын 27-29-ний өдрүүдэд Алтан овоог анх тахисны 105 жилийн ойтой хамтатган зохион байгуулах гэж байна.

Зохион байгуулах комиссын зүгээс  их тахилгад зориулсан “Алтан овооны дуулал” хүндэтгэлийн тоглолтыг 2018 оны тавдугаар сарын 30-ны 19:00 цагаас Улаанбаатар паласын концертын их танхимд зохион байгуулах гэж байна.

Тоглолтод Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчид болон Үндэсний урлагийн их театрын бүжигчид, МУГЖ хийлч Л.Мөнхцэцэг, МУСТА дуучин О.Хүрэлбаатар, Д.Осгонбаяр, МУСТА саксофончин Г.Болдбаатар нар оролцож уран бүтээлийн дээжээ өргөн барина.

Сүхбаатар аймгийн ЗДТГ, Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, төрийн их тахилгыг зохион байгуулах комиссын зүгээс нутгийн иргэд, Сүхбаатар аймагт ажиллаж, амьдарч байсан ахан дүүс та бүхнийг нэг оройг хамтдаа уран бүтээлийн дээжсээр аялан, уулзаж хуучлан өнгөрүүлье. Та бүхэн 99023579, 99226281, 99926132 утсуудаар холбогдорой.

XYII зууны үеэс нутгийнхан тахиж ирсэн бөгөөд 1903 оноос зарлигаар тахиж ирсэн. Монгол орны өргөн олныг хамарсан их тахилга хийдэг уулын нэг. Хэсэг хугацаанд тахилга зогсоод байсан энэ овооны тахилгыг 1990-ээд оны үеэс дахин сэргээж 2004 оноос эхлэн төрийн тахилгат уул болгожээ. 2004 онд оройд нь байх Алтан ганжирыг бүрэн алтадсан байна.

Алтан-Овоонд зөвхөн эрчүүд гарч сүслэн мөргөж, идээний дээжээ өргөн, арц хүжээр аравнайлдаг. Алтан-Овоон дээр эмэгтэй хүн гардаггүй бөгөөд харин эмэгтэйчүүд овооны баруун урд орших арай намхан дэвсэг дээр гардаг бас бэлээр нь тойрдог зам бий. Алтан-Овоо баруун хойшоо сэтэрч урссан тогоотой бөгөөд овооны баруун талд Дуут нуур, харин урд талд нь Зэгэст нуур байдаг.

Алтан-Овооны сорогшин модыг Отгонтэнгэр уулнаас залсан гэдэг. Овооны гол мод буюу амь модыг сорогшин хэмээнэ. Энэ модыг авахдаа газар дэлхийн лус савдагт тахил балин идээ цайныхаа дээжийг өргөж сан тавина. Сорогшин хэмээх мод нь мөнхийн ногоон, үр жимстэй мод байх агаад манай оронд самрын модоор хийдэг ажээ. Алтан-Овоонд залсан тэрхүү сорогшинг газар хүргэлгүй залж аваачсан тэр өдрөөс хойш 300 жил өнгөрчээ.

Г.Ариунчулуун



Нийтэлсэн: Анжигай

Алтан овооны төрийн их тахилга болно  
Үзсэн: 10464 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Доржоо [176.59.146.xxx] 2018-05-26 22:37
Алтан.дарь.овоо.минйй.монголййн.зон.олнййг.йвээлдээ.багтааж.байх.болтугай.тэр.дээр.сэтэгдэл.бйчсэн.хужаа.байх.лам.нар.доромжйлдог.хэн.бэ.чи
Доржоо [176.59.146.xxx] 2018-05-26 22:11
Чи.
M [103.229.123.xxx] 2018-05-26 21:15
uhsen baasnii chin altan owoo haha. suldet har uul /hairhan/ gedeg ymshvde. nutag usniihaa uul hairhanii neriig ch medehgvi neg muu owoohoi gj duudaj baih gej. odoo bas tailga tahilga hiine geed heden shar halzan huwalznuud awaachid uul usaa doromjilno huurhiis
Зочин [112.72.6.xxx] 2018-07-25 11:20
Элэнц эмээ минь хүртэл Алтан овоо минь хэмээн залбирдаг байсан атал....
Зочин [104.247.135.xxx] 2018-07-18 21:53
Аманд орсоноо дур дураа чалчиж байхаа болиоч
munhnar eej [64.119.21.xxx] 2018-05-24 04:06
SELENGIIN HURHREE BAIDAG BOLVUU
Зочин [64.119.21.xxx] 2018-05-24 04:05
sonoson galt uul
Зочин [64.119.21.xxx] 2018-05-24 04:04
MUJ BOLGOCHIHVOL AYLAL JUULCHILAL OSNO
Доржоо [176.59.146.xxx] 2018-05-26 22:08
хамгиин.дее

Бидэнтэй нэгдээрэй