Шууд Chart

Шүүх хуралдааныг хууль бусаар хойшлуулдаг асуудлыг зогсооно

2013-12-26 11:04:17

Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимаас шүүхийн зохион байгуулалтын өөрчлөлт болон цаг үеийн асуудалтай холбоотойгоор зарим шүүхийн шүүгч нартай өнгөрсөн Даваа гарагт уулзалт хийжээ. Уулзалтаар иргэний хэргийн шүүхэд тулгамдсан асуудлыг хэлэлцсэн бөгөөд Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Б.Ундрах улсын  хэмжээний  дийлэнх хэргийг шийдвэрлэдэг  шүүхийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй, хүртээмжтэй   байдлаар  хэвийн явуулах асуудалд өмнөхөөс илүү  анхаарч ажиллахыг захисан байна. Мөн нэхэмжлэлийг хүлээн авахдаа шүүхийн болон хэргийн харьяаллыг анхаарах нь чухал боловч  нэхэмжлэлд тухайн шүүхийг  Шүүх байгуулах тухай хуульд заасан  байдлаарнэрлэнбичээгүй зэрэг нь нэхэмжлэлийг хүлээн авахгүй байх, буцаах, хүлээн авахаас татгалзах үндэслэл биш гэдгийг   сануулжээ. Түүнчлэн тэмдэгтийн хураамж төлөх данс, хэмжээ зэрэгт  улсын хэмжээнд ямар нэг өөрчлөлт ороогүйг онцлоод Ерөнхий шүүгчийн бүрэн эрхэд хамаарах, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ажиллагаа явуулахдаа уг  хуульд байхгүй нэр томьёо хэрэглэхгүй байхыг  анхааруулсан байна. Үүнээс гадна  шүүх хуралдааны зар болон хянан шийдвэрлэсэн хэргийн  тоймыг “Монгол улсын шүүхийн шийдвэрийн цахим сан”-д тогтмол  байршуулж хэвших нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх нөхцөл  болохыг  тэмдэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг баримтлах, шүүх хуралдааныг хуульд заагаагүй үндэслэлээр  хойшлуулах асуудлыг зогсоох, 2013 оноос өмнө хүлээн авсан иргэний хэргийг шийдвэрлэж дуусгах асуудлыг  чухалчилсан байна.

 
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Шүүх хуралдааныг хууль бусаар хойшлуулдаг асуудлыг зогсооно  
Үзсэн: 1161 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй