Шууд Chart

Хуванцраар хийсэн нэг удаагийн аяга, таваг ашиглахыг хориглох шийдвэр гаргахаар төлөвлөж байна

2018-05-28 15:25:48

Европын Холбоо нэг удаагийн хуванцар аяга, таваг ашиглахыг хориглох шийдвэр гаргахаар төлөвлөж байна. Мөн дахин боловсруулах боломжгүй хог хаягдалд нэг кг-д нь 80 центээр бодож торгууль оногдуулахаар төлөвлөж байна.

Еврокомиссоос ийм хориг арга хэмжээ авах баримт бичгүүдийг боловсруулсныгаа өнөөдөр танилцуулна гэж хэвлэлүүд мэдээлж байна. Хэвлэлүүдийн олж авсан мэдээллээр бол хуванцар нэг удаагийн хэрэглээний бүтээгдэхүүнийг, түүний дотор аяга, таваг, савх, ундааны соруул, чихний хөвөнгийн иш зэргийг ашиглахыг хориглохоор төлөвлөж байна.

Мөн хоолны хуванцар савны ашиглалтад хязгаар тогтоохоор төлөвлөж буй юм байна. Үүний зэрэгцээ төсвийн асуудал эрхэлсэн еврокомиссар Гюнтер Эттингер дахин боловсруулах боломжгүй хуванцар хог хаягдлын кг бүрт торгууль ногдуулахыг санал болгосон байна. Хэрэв энэ санал дэмжигдвэл кг хуванцар хог бүрт 80 центээр тооцон торгох юм байна. Харин энэ торгуулийн мөнгийг Европын нэгдсэн төсөвт оруулах санал яригдаж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хуванцраар хийсэн нэг удаагийн аяга, таваг ашиглахыг хориглох шийдвэр гаргахаар төлөвлөж байна   
Үзсэн: 3386 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [27.123.214.xxx] 2018-05-28 17:34
Эх сурвалж?

Бидэнтэй нэгдээрэй