
2018 оны Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр 10:00 цагаас Монгол хэл, бичгийн хичээлийн шалгалтаар эхлэх гэж байна. Мөн өдрийн 15:00 цагаас физикийн хичээлийн шалгалт авна.
Шалгуулагч шалгалт өгөхөөр ирэхдээ бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг, бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг бүрдүүлэн ирнэ.
2018 оны ЭЕШ-ын бүртгэл хоёрдугаар сарын 5-наас дөрөвдүгээр сарын 16-ны хооронд явагдаж, шалгалтад нийт 43846 шалгуулагч бүртгүүлсэн юм.
ЭЕШ-ын дүн оноо, жагсаалтыг 2018 оны долоодугаар сарын 1-ний өдрийн 09:00 цагаас өмнө www.eec.mn цахим хуудсанд байршуулан нийтэд зарлана. Шалгуулагч шалгалтын дүн, оноог өөрийн бүртгэлийн дугаар, болон нууц код ашиглан www.eec.mn цахим хуудаснаас үзэж боломжтой.
2018 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг та бүхэнд хүргэж байна.
2018 оны Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр эхэлнэ | ||
Үзсэн: 1563 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.