Шууд Chart

Дэлхийн хүн амын тоо 2080-2100 онд дээд цэгтээ буюу 10.4 тэрбум хүрнэ гэж эрдэмтэд тооцоолжээ

2022-11-23 14:01:19

200 мянга гаруй жилийн үр дүнд 1960 онд хүн төрөлхтөн анх удаа 3 тэрбум хүрч байв. Гэтэл энэ тоо ердөө 60 гаруй жилийн дотор буюу 2022 оны 11 сарын 15-ны өдөр 8 тэрбум хүрлээ. Энэхүү сонирхолтой үйл явдлыг тэмдэглэн НҮБ-ын Хүн амын сангаас "8 тэрбум: Хязгааргүй боломжит ертөнц" интерактив мэдээллийг бэлтгэснийг товчлон хүргэе.

Дэлхий дээр 8️ тэрбум хүн хангалуун амьдрах боломжтой юу?

Сүүлийн зуун дахь хүн амын тэсрэлттэй өсөлтийн шалтгаан юу вэ? Нялхсын эндэгдлийн түвшин эрс буурч, дундаж наслалт нэмэгдсэн учраас дэлхийн хүн амын тоо урьд өмнө нь байгаагүйгээр өссөн. Ази болон Африк тивүүд хүн амын өсөлтийн ихэнх хувийг бүрдүүлж байгаа бол “хөгшин” Европын хүн амын өсөлт хасах тоо руу ороод байна. Ялангуяа хөгжиж буй, орлого багатай улс орнууд 8 тэрбумын ихэнх хувийг эзэлж байна.

Хүн амын өсөлтөд ажиглагдаж байгаа трендүүд юу вэ? 1970 оноос эхлэн дэлхийн хүн амын өсөлт удааширч, 2020 онд анх удаа 1 хувь хүрээгүй аж. Эдгээр нь боловсрол, орлогын түвшин нэмэгдэх, эрүүл мэндийн тогтолцоо сайжрах зэрэг хүчин зүйлээс үүдэлтэй.

Найман тэрбум хүнтэй ертөнцийн 8 тренд

1️. Хүн амын өсөлт буурч байна

2️. Шинээр төрч буй хүүхдийн тоо буурч байна

3️. Дундаж наслалт нэмэгдэж байна

4️. Олон улсын шилжилт хөдөлгөөн хурдацтай нэмэгдэж байна

5️. Дэлхийн хүн ам хурдацтай хөгширч байна

6️. Эмэгтэй хүмүүс эрэгтэй хүмүүсээс илүү урт насалж байна

7️. COVID-19 цар тахлаар 14.9 сая хүн амиа алдсан бөгөөд ХДХВ/ДОХ зэрэг бусад тахал газар авсаар байна

8️. Бүс нутгуудын хүн амын өсөлт ялгаатай байна

2050 он хүртэлх хүн амын өсөлтөд дараах 8 улс орон хамгийн ихээр нөлөөлнө:

Конго

Египет

Этиоп

Энэтхэг

Нигери

Пакистан

Филиппин

Танзани.

2080-2100 оны хооронд 10.4 тэрбум буюу хүн амын тоо дээд цэгтээ хүрнэ гэж эрдэмтэд тооцоолжээ. 8 тэрбум хүн бүр эрхээ эдэлж, эрх тэгш ертөнцийг бүтээхэд хувь нэмрээ оруулж чадсан тэр цагт бүгд хангалуун амьдрах боломжтой.

Монгол Улс дахь Нэгдсэн үндэстний байгууллагын нийгэмлэг


Дэлхийн хүн амын тоо 2080-2100 онд дээд цэгтээ буюу 10.4 тэрбум хүрнэ гэж эрдэмтэд тооцоолжээ  
Үзсэн: 2836 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй