
Тээврийн прокурорын газраас Нийслэлийн хэмжээнд зам тээврийн ослын улмаас хүүхэд хохирсон хэргийг 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар судлахад нийт 370 ослын улмаас 420 хүүхэд зам тээврийн осолд өртсөнөөс Баянзүрх, Хан-Уул дүүргүүдэд хамгийн их бүртгэгджээ.
Тодруулбал, Баянзүрх дүүрэгт 97, Хан-Уул дүүрэгт 88, Сүхбаатар дүүрэгт 67, Баянгол дүүрэгт 65, Сонгинохайрхан дүүрэгт 62, Чингэлтэй дүүрэгт 41 хүүхэд зам тээврийн осолд өртжээ. Дээрх 420 хүүхдийн 270 нь явганаар, 68 нь тээврийн хэрэгслээр зорчиж байх үедээ, 82 нь унадаг дугуй болон цахилгаан дугуйгаар замын хөдөлгөөнд оролцож явах үедээ зам тээврийн осолд өртсөн байна.
Иймд эцэг, эхчүүд Та бүхэн Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.2 дугаар зүйлд заасан "10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх" гэсэн иргэний үүргээ хариуцлагатай биелүүлэх;
Хүүхдүүддээ замын хөдөлгөөнд дүрмийн дагуу зөв, соёлтой, аюулгүй байдлаа ханган оролцож байх ойлголт, мэдлэгийг өгөх, дадлыг эзэмшүүлэхэд онцгой анхаарах;
Хүүхдээ зам, замын хөдөлгөөний эрсдэл бүхий газарт явганаар зорчих, тоглох, унадаг дугуйтай явахаас нь сэргийлж, байнга анхаарал хандуулахыг Тээврийн прокурорын газраас уриалж байна.
2025 оны эхний долоон сарын байдлаар 420 хүүхэд зам тээврийн осолд өртжээ | ||
Үзсэн: 341 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.