
Өнөөдөр Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын нийслэл Йоханнесбург хотноо 10 дахь удаагийн БРИКС-ЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ эхлэх гэж байна. Өнөөдрөөс эхлэн 3 өдрийн турш үргэлжлэх дээд хэмжээний уулзалтад 10 гаруй орны төр засгийг тэргүүн нар оролцох гэж байна. Тухайлбал, Бразил, ОХУ, Энэтхэг, Хятадаас гадна Аргентин, Индонез, Египет, Ямайк, Туркийн төр засгийн тэргүүн нар оролцох тухай хэвлэлүүд мэдээлж байна.
Бриксийн дээд хэмжээний уулзалтад оролцогчдыг сонгохдоо тухайн улс олон улсын болон бүс нутгийн байгууллагуудад ямар үүрэг оролцоотой байдаг энэ 2018 онд, олон улсын байгууллагад гүйцэтгэж байгаа үүрэг оролцоогоор нь сонгодог юм байна. Тухайлбал, Аргентин улсын тухайд л гэхэд 2018 оны “их 20”-ыг даргалж байгаагийн хувьд Ямайкийг Карибын хамтын нийгэмлэгийн даргын хувьд Турк улсыг Исламын хамтын ажиллагааны байгууллагын даргын хувьд энэ удаагийн уулзалтад оролцуулахаар болж байгаа юм байна.
Мөн уулзалтад НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш урилгаар оролцох юм байна. Эдгээр орнуудын төрийн тэргүүнүүдээс гадна Ангол, Габлон, Замбийн ерөнхийлөгчид урилгаар оролцох юм байна. Ер нь бол Ази Африк, Латин Америкийн бүс нутгийн байгууллагын гишүүд 2013 оноос хойш БРИКС-ын дээд уулзалтад байнга уригдан оролцож байна. БРИКС-ын энэ удаагийн уулзалтаар хэлэлцэх гол сэдэв мөргөлдөөнийг шийдвэрлэх нэгдмэл механизм боловсруулж батлах, вакцин үйлдвэрлэх төв байгуулах, жендерын уулзалт зохион байгуулах, аж үйлдвэрлэлийн 4 дэх хувьсгалтай холбогдуулан эдийн засгийг төлөвлөх салбарт хамтран ажиллах гэсэн сэдвийн хүрээнд болох гэж байна.
Мөн ирэх 2019 онд зохион байгуулагдах Бриксийн 11 дэх удаагийн дээд хэмжээний уулзалтыг Бразил улс зохион байгуулна үүнтэй холбоотой асуудлуудыг хэлэлцэх юм. Үүнээс гадна энэ дээд хэмжээний уулзалтад зориулан энэ сарын 1-нд сэтгүүлчдэд зориулан хэвлэл мэдээллийн төвийг мөн нээгээд байгаа юм байна.
Өнөөдөр Өмнөд Африкийн бүгд найрамдах улсад Брикс-ын дээд хэмжээний уулзалт эхэлнэ | ||
Үзсэн: 888 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.