
Манай улсад явагдаж байгаа үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлж, авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг боловсруулан орон даяар хэлэлцүүлэх ажил дуусах шатандаа оржээ. Уг хэлэлцүүлгийг өнгөрсөн 11 дүгээр сараас эхлүүлсэн бөгөөд иргэд болон төрийн, төрийн бус байгууллагууд хамрагдаж ирэх жилүүдэд авилгатай хэрхэн тэмцэх талаар саналаа хуваалцсан байна. Дээрх бүх саналыг нэгтгэж 1 дүгээр сарын 10-нд Үндэсний чуулган зохион байгуулахаар болсон ажээ. Энэ удаагийн авлигатай тэмцэх хөтөлбөрийг боловсруулахдаа дээд шатны авилгыг бууруулахад гол анхаарлаа хандуулах хэрэгтэй гэсэн саналыг ард иргэд түлхүү гаргасан бөгөөд доод шатны албан тугаалтан авлигад өртөхөөс илүү дээд түвшний албан тушаалтан, УИХ-д авилга их байгаа гэдгийг хэлсэн байна.
Дээд түвшний авилгыг бууруулна | ||
Үзсэн: 906 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.