Шууд Chart

Улиастайн голыг цэвэрлэж байна

2018-08-03 11:30:06

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас иргэдийн эрүүл, ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд их цэвэрлэгээг тогтмол зохион байгуулдаг. Дүүргийн Тохижилт,нийтийн аж ахуйн хэлтэс, Үндэсний биеийн тамирын их сургуулийн Шархад дах хээрийн сургалтын төв болон 9 дүгээр хороо хамтран Улиастайн гол дагуу үерийн үед үүссэн хур хогийг цэвэрлэх ажлыг эхлүүллээ. 

Энэхүү цэвэрлэгээнд тус хээрийн сургалтын төвийн оюутан цэргүүд болон дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар-3 ОНӨААТҮГ-ын 1100 орчим хүн оролцож байна.


Улиастайн голыг цэвэрлэж байна  
Үзсэн: 1142 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй