Шууд Chart

Ариутгал халдваргүйжүүлэлт хийж байна

2018-08-27 10:10:53

Хүн мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсээс мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс нүүсэн айл, өрхийн хашаа саравчийг буулгаж, ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж эхэллээ.

Тухайлбал, өнгөрсөн сард НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 85 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/578 дугаар захирамжийн хүрээнд дүүргийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд байсан 83 өрхийн 3594 малыг зөвшөөрөгдсөн бүс рүү нүүлгэн шилжүүлсэн байна.


Ариутгал халдваргүйжүүлэлт хийж байна  
Үзсэн: 1099 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй