Шууд Chart

Баянзүрхчүүд зам тээврийн ослоос хүүхдүүдээ хамгаална

2018-08-29 09:49:36

Баянзүрх дүүрэг энэ оныг "Хүүхдийн хөгжлийг дэмжих жил" болгон зарлаж хүүхэд, залуучууд руу чиглэсэн багагүй ажлыг санаачлан хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн дарга Б.Сүхбат зам тээврийн осол, хэрэгт хүүхдийг өртүүлэхгүй байх, сургууль орчмын бүсийн стандартыг хэрэгжүүлэх, хүүхдийг зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэхийг уриалан "Хүүхэд ба Замын хөдөлгөөний аюулгүй байдал" сэдэвт танилцуулгыг ажлыг дүүргийн 500 багшийг хамруулан зохион байгууллаа.

Дашрамд дурдахад, 2018 оны эхний 7 сарын байдлаар тус дүүргийн хэмжээнд зам тээврийн ослын улмаас 271 хүн гэмтсэнээс 22,5 хувь нь хүүхэд байгаа юм. Түүнчлэн сүүлийн найман жилийн хугацаанд зам тээврийн ослоор 350 хүүхэд амь насаа алдсан харамсалтай статистик мэдээ гарсан учраас дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс хүүхэдтэй хамгийн ойр ажилладаг багш нарт энэхүү танилцуулгыг хийж, хамтарч ажиллах зөвлөмж мэдээллийг өгсөн юм.

Зам тээврийн осолд хүүхдүүд ихээр өртөж байгаа нь эцэг, эх, асран хамгаалагчдын анхаарал халамж муугаас гадна сурагчдад замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх мэдээлэл хомс байгаагаас үүдэж байгаа аж.

Иймд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй сургуулиудад замын хөдөлгөөний дүрмийг багаас нь сурталчилж, энэ чиглэлээр зааж сургах "Сургагч багш" бэлтгэж, бага насны хүүхдийг тээвэрлэхдээ зориулалтын суудал, хамгаалах бүс тохируулагчийг  хэрэглэж хэвшихийг Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс уриаллаа.


Баянзүрхчүүд зам тээврийн ослоос хүүхдүүдээ хамгаална  
Үзсэн: 1452 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй