
Гавьяат тамирчин, олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт, мэргэжлийн боксчин Нямбаярын Төгсцогт дараагийн тулаанаа АНУ-ын Лас Вегас хотод хийхээр боллоо. Тэрбээр арав дахь тулаанаа энэ оны тавдугаар сард Колумбын боксчин Оскар Эскандонтой хийж, өрсөлдөгчөө буулгаж авсан билээ.
Шинэ тулааныхаа талаар Н.Төгсцогт өөрийн цахим хуудсандаа “Хоёр жилд гурван тулаан зарим хүнд хангалтгүй байгаа байх. Гэмтэл бэртлээ даваад эргэн ирж байгаа учир үнэхээр гоё санагдаж байна. Лас Вегаст тулалдах гэрээгээ хийлээ. Миний хувьд их хүлээсэн чухал тулаан болно. Энэ тулааны ялагч албан ёсоор WBC холбооны аваргатай тулалдана” гэсэн юм.

Н.Төгсцогтын дараагийн тулаан Лас Вегас хотод болно | ||
Үзсэн: 1409 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.