
Энэтхэгийн хамгийн алдартай жүжигчин, продюсер, “Болливүүдийн хаан” гэгддэг Шарук Хан өнөөдөр 53 нас хүрлээ. Тэрбээр 1965 оны 11 сарын 2-нд Энэтхэгийн Шинэ Дели хотод төрсөн. Түүний тоглосон кино болгон Энэтхэгийн кино зах зээлд ашиг орлогоороо тэргүүлдэг бөгөөд 2002 онд “Devdas” кинонд бүтээсэн дүрээр олон улсын кино сонирхогч, үзэгчдэд танигдсан юм. Шарук Хан Гаури Чиббертэй зургаан жил үерхсэний эцэст 1991 онд гэрлэсэн. Тэд Арян (1997), Сухана (2000), Абрам (2013) гэсэн хоёр хүү, нэг охинтой ажээ.




Энэтхэгийн од Шарук Хан 53 нас хүрлээ | ||
Үзсэн: 1913 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.