Шууд Chart

ХСҮТ-д “Шинэ технологи, инновацийн танилцуулга-2026” өдөрлөг боллоо

2026-08-11 10:06:31

Жил бүрийн 8 дугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Эмнэлгийн ажилтны баяр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

Энэхүү баярыг тохиолдуулан Хавдар судлалын үндэсний төвийн хамт олон хавдрын тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх чиглэлээр нэвтрүүлсэн шинэ техник, технологи, инновац, эрт илрүүлгийн үйл ажиллагаа болон олон улсын хамтын ажиллагааны үр дүнгээ танилцуулж, цаашдын хөгжлийн зорилтоо тодорхойллоо.

Өдөрлөгийн үеэр:

-Туяа эмчилгээний төвийн эрхлэгч М.Минжмаа – “Хорт хавдрын туяа эмчилгээний технологийг телекобальтаас орчин үеийн стереотактик туяаны мэс засалд шилжүүлсэн туршлага, цаашдын зорилт”

-Лабораторийн тасгийн эрхлэгч Б.Энхжаргал – “Орчин үеийн оношилгооны чанарын үндэс болсон лабораторийн шинэ техник, технологи”

-Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн албаны эмч С.Отгон-Эрдэнэ – “Хавдрыг эрт үед нь илрүүлэх нь амьдралын чанарыг уртасгах, өвчлөл, нас баралтыг бууруулахын ач холбогдол”

-Сэргээн засах тасгийн эрхлэгч Г.Уянга – “Сэргээн засах тасагт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажил” сэдвээр тус тус илтгэл тавилаа.

Шинэ технологи, инновацыг нэвтрүүлж, хавдрын тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг улам сайжруулах нь ХСҮТ-ийн хөгжлийн чухал зорилтын нэг юм.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

ХСҮТ-д “Шинэ технологи, инновацийн танилцуулга-2026” өдөрлөг боллоо  
Үзсэн: 61 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй