Хятадын зүүн хэсгийг дайран өнгөрч буй “Долфин” халуун орны шуурга хүчтэй аадар бороо дагуулж, зарим бүс нутагт үер буужээ. Үүний улмаас Шанхай хотын хоёр нисэх буудалд даваа гарагт 900 гаруй нислэгийг цуцалсан байна. Энэ нь тухайн өдөр төлөвлөсөн нислэгийн 40 орчим хувьтай тэнцэж байна.
“Долфин” өмнөх өдөр тайфуны хэмжээнд хүрч, Жэжян мужийн Тайжоу хотод цагт 151 километрийн хурдтайгаар салхилан эх газарт хүрсэн юм. Шуурга ойртохоос өмнө Хятадын зүүн хэсгийн эрсдэлтэй бүсүүдээс нийтдээ 760 мянга орчим хүнийг аюулгүй газарт шилжүүлжээ.
Шанхайн Хунцяо болон Пүдун нисэх буудлуудад ням гарагт 1300 орчим нислэг цуцлагдсан бол даваа гарагт дахин 900 гаруй нислэгийн хөдөлгөөнийг зогсоожээ. Мөн хотын метроны зарим чиглэлийн үйл ажиллагааг түр зогсоогоод байгаа юм.
Жэжян болон Фүжянь мужийн зарим хэсэгт их хэмжээний хур тунадас орж, үер, хөрсний гулгалт үүсэх эрсдэл нэмэгдсэн тул эрх баригчид сэрэмжлүүлэг гаргасан байна. Ханжоу хотод аялал жуулчлалын томоохон газруудыг түр хаажээ.
“Долфин” шуурга Филиппинийг шууд дайраагүй ч улирлын муссон бороог эрчимжүүлснээр Лусон аралд үер, хөрсний гулгалт үүсэв. Багио хотод хөрсний гулгалтын улмаас 10 хүн амиа алдаж, Лусон даяар нэг сая гаруй хүн байгалийн гамшгийн нөлөөнд өртжээ. Ойролцоогоор 98 мянган хүн орон гэрээ орхин нүүсэн байна.
| “Долфин” шуурга Хятадын зүүн хэсгийг дайран өнгөрч байна | ||
| Үзсэн: 53 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.