АНУ-ын Үндэсний гвардаас жил бүр зохион байгуулдаг “Cyber Shield” сургууль нь энэ салбарын дэлхийн хамгийн том, олон улсын сургууль юм. АНУ-ын Арканзас мужийн Литтл Рок хотод болж, АНУ-ын 44 муж, гадаадын 23 улсын нийт 1200 гаруй алба хаагч, мэргэжилтнүүд хамрагдав.

Кибер аюулгүй байдал нь шинээр хөгжиж буй өвөрмөц салбар бөгөөд техникийн аюул занал, довтолгооны арга барилууд нь тогтмол хувьсан өөрчлөгдөж байгаатай холбогдуулан уламжлалт цэргийн чиглэлээс Кибер аюулгүй байдлын сургалт, бэлтгэл, үүрэг гүйцэтгэл нь бусад цэргийн төрөл мэргэжлээс өөр, уян хатан, шинэлэг хэлбэрээр явагдсаар байгаа аж.

Энэ онд 14 дэх жилдээ зохион байгуулагдсан тус сургуульд Кибер аюулгүй байдлын цэргийн командлалын 4 алба хаагч Монгол Улсын Зэвсэгт хүчнийг төлөөлөн анх удаа оролцсон бөгөөд АНУ-ын Аляска мужийн Үндэсний гвардтай хамтран “Blue Team”-ийн бүрэлдэхүүнд амжилттай ажиллаж, олон улсын түвшний туршлага хуримтлуулж иржээ.

Уг сургуульд оролцогч орон тус бүрийн алба хаагчид чиглэсэн мэргэжилтнүүдтэй нүүр тулан ажиллаж, туршлага солилцох, бодит халдлагыг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, ур чадвараа олон улсын жишигт нийцүүлэн дээшлүүлдэгээрээ онцлог юм.
| “CYBER SHIELD 2026” АНУ-ын үндэсний Гвардын Кибер аюулгүй байдлын сургуульд Монгол Улсын зэвсэгт хүчин анх удаа оролцов | ||
| Үзсэн: 78 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.