
Монгол Улсын Хүүхэлдэйн театрын 70 жилийн ой энэ онд тохиож байна. Тус театрын хамт олон ойн хүрээндээ “70 жил 70 тоглолт” төслийг хэрэгжүүлж хөдөө орон нутгийн тэр дундаа сумдын хүүхэд багачуудтай уулзаж уран бүтээлээ толилуулсан. Түүнчлэн “Урлагийн хот Улаанбаатар” төслийн хүрээнд Н.Мандалын зохиол “Нууцын эрэлд” жүжгийг ойдоо зориулан үзэгч хүүхдүүдэд үнэ төлбөргүй толилуулсан. Үүнээс гадна Хүүхэлдэйн театраас энэ сарын 3-4-нд Уран зургийн галерейд “Хүүхэлдэйн урлаг 70 жил” үзэсгэлэн зохион байгуулж, 1948 оноос хойш тоглосон шилдэг уран бүтээлүүдээ дэлгэх юм байна.
“Хүүхэлдэйн урлаг 70 жил” үзэсгэлэнгийн нээлт маргааш буюу энэ 3-ны 12:00 цагт Уран зургийн галерейд болно.
“Хүүхэлдэйн урлаг 70 жил” үзэсгэлэн дэлгэнэ | ||
Үзсэн: 1932 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.