"Оросын сэргэн мандалт" Оросын уран сайхан, баримтат киноны VII наадам Улаанбаатар хотноо энэ сарын 7-14-ний өдрүүдэд зохиогдох гэж байна. Монголын үзэгчдийг Оросын кино урлагтай танилцуулах зорилготой тус кино наадмаар 2017-2018 онуудад үйлдвэрлэсэн 9 шинэ киног үзэгчдэд хүргэх юм.
"Оросын сэргэн мандалт" кино наадамд "Амурская осень" буюу "Амар мөрний намар" кино болон театрын наадмын ерөнхийлөгч, продюсер Сергей Новожилов, ОХУ-ын гавьяат жүжигчин Наталья Варлей, нэрт найруулагч Владимир Битоков, продюсер Владислав Пастернак, жүжигчин Максим Колосов, кино наадмын бодлогын асуудал эрхэлсэн захирал Александра Жукова, продюсер Екатерина Сарычева, жүжигчин Анастасия Савосина, жүжигчин Виктор Пипа нар хүндэт зочноор оролцох аж.
| "Оросын сэргэн мандалт" кино наадам Улаанбаатарт зохиогдоно | ||
| Үзсэн: 722 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.