Шууд Chart

Үндэсний урлагийн их театр өвөл цагийн нээлтээ хийнэ

2018-11-06 15:24:52

Үндэсний урлагийн их театрын 2019 он гартал тоглогдох тоглолтын хувиар гарчээ. Тус театрын уран бүтээлчид энэ сарын 28, 29, 30-нд өвөл цагийн нээлтээ "Наран тамгатай талын Монгол" концертоор нээх аж. Харин ирэх сарын 1,2 нд "Монголын их хатад" бүжгэн туульсын таван жилийн ойн хүндэтгэлийн тоглолт болох бол 18,19 нд "Уул усны шивнээ  шинэ уран бүтээлээ үзэгчдэд хүргэнэ.

Сонирхуулахад, тус театрын уран бүтээлчдийн баг өнгөрсөн сарын 24-нөөс энэ сарын 1-ний хооронд Япон улсын Мияги аймгийн үзэгчдэд Монголын үндэсний урлагийн тоглолтоо өргөн бариад иржээ.



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Үндэсний урлагийн их театр өвөл цагийн нээлтээ хийнэ  
Үзсэн: 1194 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй