Шууд Chart

“Монголын өглөө” тоглолт манай дуранд

2018-11-09 06:46:41

“Уужим талдаа адуу тургилж идээшилнэ

Уулсаас тасарч наран мандаж хөөрнө

Уудам Монголд минь өглөө мэндлэхэд

Уурга барьсан адуучин уртын дуугаа аялна” хэмээн шүлэглэсэн МҮОНРТ-ийн сэтгүүлч, яруу найрагч Ундраагийн Баярсайхан бие даасан хоёр дахь тоглолтоо үзэгч түмэндээ хүргэлээ. Түүний “Монголын өглөө” тоглолт  Эзэн Богд Чингис хааны мэлмий гийсний 856 жилийн ой, Монгол бахархлын өдрөөр буюу өчигдөр УБ паласын Концертын их танхимд болсон.

Эл тоглолтод “Чингис хаан” одонт, гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, “Харанга” хамтлагийн ахлагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат, гавьяат жүжигчин, дуучин Х.Болормаа, Б.Батбаатар, поп дива С.Наран, соёлын тэргүүний ажилтан Л.Чулуунбаатар, Д.Намсрайноров, Б.Болдбаатар, Э.Чулуунчимэг, Б.Нямзагд, Б.Хандмаа нарын уран бүтээлч оролцож, У.Баярсайханы шүлгээр бүтсэн мэргэжлийн болон нийтийн дууг дуулж, үзэгчдэд хүргэсэн.

Мөн МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Бямбацогт, Б.Ганбаатар болон Н.Баярмаа, Г.Алтанбагана нар У.Баярсайханы сор яруу найргаас уншиж сонордуулсан юм.

Үүнээс гадна БСШУСЯ-наас сэтгүүлч, яруу найрагч У.Баярсайханд Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг олгосныг “Монголын өглөө” тоглолтын үеэр гардууллаа.

Эрхэм уншигч та бүхэнд тус тоглолтоос хийсэн фото сурвалжилгыг хүргэе.



























































Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Монголын өглөө” тоглолт манай дуранд  
Үзсэн: 1742 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй