Шууд Chart

Цасан шуурга шуурч хүйтний эрч чангарна

2014-01-19 10:15:35

Малчид, ард   иргэдэд өнөөдөр зүүн зүгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.

Нутгийн баруун хэсгээр үүл багасна. Төвийн нутгийн зүүн, зүүн зүгийн нутгаар бага зэргийн цас орно. Бусад нутгаар үүлшинэ. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст зүүн өмнөөс, баруун хагаст баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс, Говийн нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар 25-30 хэм, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 17-22 хэм, говийн бүс нутгаар 6-11 хэм, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 17 хэм хүйтэн, харьцангуй чийг 78 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


Цасан шуурга шуурч хүйтний эрч чангарна  
Үзсэн: 1022 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй