Шууд Chart

Худалдаа үйлчилгээний нийтлэг журмыг баталлаа

2014-01-20 09:34:29

Өнгөрсөн Баасан гарагт Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн энэ оны анхны хуралдаан болж “Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-ыг баталжээ. Уг  журмаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа худалдааны төв, хоол үйлдвэрлэл үйлчилгээний төв, ахуйн үйлчилгээ, авто үйлчилгээ, гудамжны жижиг худалдаа зэрэг бүх төрлийн худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн үүрэг хариуцлагыг тодорхой болгож зохицуулсан ажээ. Журмыг хэрэгжүүлэх ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн цагдаагийн газар харъяа дүүргийн Засаг даргын дэргэдэх “Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөл” удирдан зохион байгуулах ба зөвлөлийн дарга нь дүүргийн тухайн асуудал хариуцсан Засаг даргын орлогч байх бөгөөд зөвлөлийн дүрэм, бүрэлдэхүүн, ажил үүргийн хуваарийг дүүргийн Засаг дарга баталж байхаар тусгасан байна. “Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам”   2 сарын 1-нээс мөрдөгдөнө.

Нийтэлсэн: О.Энхмаа

Худалдаа үйлчилгээний нийтлэг журмыг баталлаа  
Үзсэн: 2133 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.10.22.xxx [103.10.22.xxx] 2014-02-20 13:02
хаанаас олж авах вэ.

Бидэнтэй нэгдээрэй