Шууд Chart

Зориулалтын бус байранд ууц чанахыг хоригложээ

2014-01-20 09:47:33

Өнгөрсөн Баасан гарагт болсон НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар “Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-ыг шинэчлэн баталсан. Журамд нийслэл дэх худалдаа үйлчилгээний бүхий л асуудлыг зохицуулахаар тусгажээ. Дээрх хуралдааны үеэр жил бүр сар шинийн баяраар нийсэл хотод ил задгай айраг худалдаалах,  ууц, өвчүү, мах чанах зэрэг үйлчилгээ эрс нэмэгддэг талаар дурьдаад “Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-д нийтийн эзэмшлийн гудамж, талбайд зориулалтын бус ажлын байранд айраг худалдаалах,  ууц, өвчүү, мах чанах  үйлчилгээг хориглосон заалт оруулжээ.

Нийтэлсэн: О.Энхмаа

Зориулалтын бус байранд ууц чанахыг хоригложээ  
Үзсэн: 1193 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй