
Манай улсын урд хөршийн иргэд гэртээ мөнгөө хадгалах нь түгээмэл үзэгдэл гэнэ. Түүнээсээ үүдэн гэнэтийн бөгөөд санаанд ч оромгүй тохиолдлоор хохирол хүлээх нь байдаг аж.
2013 онд болсон нэгэн явдлыг сонирхуулъя. Мөнгөө гэрийнхээ бичгийн ширээний модон хайрцагт хадгалж байсан Өмнөд Хятадын тэтгэврийн насны нэгэн эмэгтэй гэрт нь үржиж үүрлэсэн морин шоргоолжны балгаар 65 мянга орчим юанийг (11 мянган доллар) алдсан байна.
Тэрбээр хэрэг явдал болохоос бараг хагас жилийн өмнө төрөл төрөгсдөөсөө 400 мянган юанийг аваад цаасанд ороож, ширээндээ хийсэн аж. Хожим морин шоргоолжнуудыг ширээн дотор үүрлэснийг хараад, мөнгөө алдсанаа ойлгожээ. Юу гэвэл морин шоргоолж мод, цаас идэх дуртай.
Тэдгээр шавж олонх дэвсгэртийг мэрж цоолсон байв. Сул цалинтан банканд хандаж, урагдсан дэвсгэртүүдээ солихыг оролдсон боловч банкны ажилтнууд дэвсгэртийн тэн хагас нь үлдсэн болон дугаар нь тод харагдаж байгаа 335 мянга орчим юанийг л сольсон байна. Сул цалинтан ямар учраас мөнгөө банканд хадгалаагүйгээ тайлбарлаж мэдүүлээгүй гэдэг.
Морин шоргоолжнууд 65 мянган юань "зооглож" орхижээ | ||
Үзсэн: 3088 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.