Шууд Chart

Төсвийн хөрөнгөөр архи худалдан авах хориотой

2014-01-22 09:32:45

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд архи согтууруулах бүтээгдэхүүн худалдан борлуулах талаар нилээд өөрчлөлт оруулж байгаа бөгөөд шинэчилсэн хуулийн төсөлд спиртийн өндөр болон спиртийн сул агууламжтай согтууруулах ундааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр дагнасан цэгээр худалдана, мөн дагнасан цэгийн тоо, байршлыг тухайн орон нутгийн 21-ээс дээш хүн амын тоо, үйлчилгээний хүрээ, эрүүл мэнд, соёлын байгууллага, орон сууцны хороолол, оюутан, сурагчдын хичээлийн болон нийтийн байрны байршлыг харгалзан тооцхоор заажээ. 21 нас хүрээгүй хүнд согтууруулах ундаа хэрэглэх боломж олгохыг санаачлан зохион байгуулах, энэ зорилгоор орон байраар хангах, мөнгөн туслалцаа үзүүлэхийг хориглосон аж. Мөн төрийн байгууллага болон төсвийн хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж нь төсвийн хөрөнгөөр согтууруулах ундаа худалдан авах, аливаа тэмдэглэлт арга хэмжээг согтууруулах ундаа хэрэглэн тэмдэглэхгүй гэх мэт олон өөрчлөлт орж байгаа ажээ. Энэ талаар уг хуулийн төсөлд олон нийт, холбогдох албаны хүмүүсийн саналыг тусгах, танилцуулах зорилгоор өчигдөр Хууль зүйн яам, Монгол Улсын Их хурал, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран зохион байгуулсан хэлэлцүүлгийн үеэр танилцууллаа.

Нийтэлсэн: О.Энхмаа

Төсвийн хөрөнгөөр архи худалдан авах хориотой  
Үзсэн: 1146 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй