Шууд Chart

Татварын хэлтэс цахим тайлан өгнө

2014-01-22 10:54:48

 
Хэнтий аймгийн татварын алба бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг хөнгөвчлөх, цаг, зардлыг хэмнэх, цахим хэлбэрээр татварын төлбөр тооцоог хийх зорилгоор шинэ оноос эхлэн цахим татварын мэдээллийн шинэ системийг ашиглалтад оруулаад байна.

Ингэснээр татварын бүх тайланг oнлайнаар илгээх, татвар төлөгчтэй харилцах, лавлагаа, тодорхойлолт, татвар төлөгчийн бүртгэлийг цахимаар хийх, тоон гарын үсгийн системтэй холбогдох боломж бүрдэх юм байна.

Иймд татвар төлөгчдийн 2013 оны IV улирлын татварын бүх төрлийн тайлангууд болон 2013 оны 12  сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг татварын цахим мэдээллийн шинэ системээр тоон гарын үсгээр нь авч эхэлжээ.
Мөн цахим системээр тайлан илгээх талаар аймгийн Татварын хэлтэс дээр өдөр бүр сургалт явуулж, заавар зөвлөгөө өгч байгаа ажээ.

Татварын хэлтэс цахим тайлан өгнө  
Үзсэн: 1633 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй