Шууд Chart

I, II, III ангиллын 21 компанийн хувьцаа арилжаалжээ

2018-12-18 12:46:40

2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр I, II, III ангиллын 21 хувьцаат компанийн 229,798,670 төгрөгийн үнийн дүн бүхий 431,969 ширхэг хувьцаа арилжигдсанаас 6 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурч 5 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс  "Дархан Нэхий" ХК (NEH+2.63%) болон "Говь" ХК (GOV+1.77%) -ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Дархан Хүнс" ХК (DHU -15.00%) болон "Нако Түлш" ХК (NKTS -14.96%) -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 514 ширхэг үнэт цаасыг 51.4 сая төгрөгөөр арилжаалагдсан байна

Энэ өдөр "TOP 20" индекс 0.13 хувиар өсч 20420.94 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,389,526,990,353.71 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


I, II, III ангиллын 21 компанийн хувьцаа арилжаалжээ  
Үзсэн: 971 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй