Шууд Chart

Чоу Юн Фат бүх хөрөнгөө буяны үйлсэд хандивлах гэнэ

2018-12-25 15:31:57

Хонг Конгийн нэрт жүжигчин Чоу Юн Фат өөрийн хуримтлуулсан бүх хөрөнгийг нас барсныхаа дараа буяны үйлсэд хандивлах төлөвлөгөөтэй байгааг саяхан Өмнөд Солонгосын MBC (Munhwa Broadcasting Corporation) сувагт ярьжээ.

Түүний хөрөнгийн хэмжээ 5.6 тэрбум хонг конг доллар буюу 700 сая орчим ам.доллар юм байна. Өөрийгөө Буддист гэдэг Чоу Юн Фат энгийн даруу амьдралтайгаараа алдартай.

Тэрбээр нийтийн тээврээр зорчиж, Хонг Конгийн гудамжинд үе үе хооллож байгаа харагддаг. Чоу 17 жил Нокиа гар утас хэрэглэж байгаад саяхан ухаалаг гар утас барьдаг болжээ. Шалтгаан нь түүний Нокиа эвдэрч, ажиллахаа больсонтой холбоотой гэнэ.

Чоу Юн Фатын ээж ногоо тарьж, гэрийн үйлчлэгчээр ажилладаг байсан бол эцэг нь газрын тосны компанид ажилчин байжээ. Нийтдээ 90 гаруй кинонд дүр бүтээснээс “Anna and the King” (1999), “A Better Tomorrow” (1986), “Crouching Tiger, Hidden Dragon” (2000) кинонуудаараа дэлхий дахинд танил болсон юм.

2000 оны бүтээл нь Оскарын шагнал хүртэснээс гадна бүх цаг үеийн хамгийн их магтаал сонссон кинонд тооцогддог юм.

Одоо 63 настай Чоу Юн Фат сүүлд өгсөн ярилцлагадаа “Мөнгө чамтай үргэлж хамт байхгүй. Хэзээ нэг өдөр үхэхдээ хэн нэгэнд шилжүүлэхээс өөр аргагүй зүйл” гэж ярьсан байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Чоу Юн Фат бүх хөрөнгөө буяны үйлсэд хандивлах гэнэ  
Үзсэн: 1118 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй