Шууд Chart

Шадар сайд асан Ц.Оюунбаатарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно

2018-12-26 12:17:22

Сүхбаатар дүүргийн шүүхэд өнөөдөр 13:30 цагаас Шадар сайд асан Ц.Оюунбаатар болон түүний хүү О.Тэмүүжин, Д.Жаргалсайхан нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болно.

Хэргийг эргэн сануулахад, прокурорын байгууллагаас Шадар сайд асан Ц.Оюунбаатар албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Тэмээн поло тэмцээн”-ийг дэмжихэд 150 сая төгрөгийн эрх шилжүүлэх тушаал хэрэгжүүлэхийг тухайн үед Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн захирлаар ажиллаж байсан Д.Жаргалсайханд даалгаж, улмаар А/325 дугаартай тушаал гаргуулан өөрийн төрсөн хүүхдийн “Монголын тэмээн поло спорт уралдаан аяллын холбоо” гэх төрийн бус байгууллагын дансаар 150 сая төгрөг авч Эрүүл мэндийн яаманд их хэмжээний хохирол учруулсан гэх хэргийг шалгасан.

Шалгалтын явцад Ц.Оюунбаатар, Д.Жаргалсайхан, О.Тэмүүжин нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн, хэргийн гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэхээр харьяалах шүүхэд шилжүүлсэн юм.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Шадар сайд асан Ц.Оюунбаатарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно  
Үзсэн: 1048 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй