
Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг богино өгүүллэгийн “Утгын чимэг” наадмын бүртгэл эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл тус наадмын эхний шатны дүн гарч дараагийн шатанд уншигдах 10 зохиолчийн бүтээлийг шалгаруулсан байна. Тодруулбал, зохиолч М.Уянсүхийн “Алтан худаг”, Ц.Ганболдын “Араатан”, Г.Даваасүрэнгийн “Байлдааны морьд”, М.Эрдэнэбатын “Байхгүйн зовлон”, Б.Цоожчулуунцэцэгийн “Булангийн зогсоол”, С.Дамдиндоржийн “Гурван хэмжээс”, Т.Бум-Эрдэнийн “Олон болоорой”, С.Оюуны “Тэнгэрийн хүү”, Л.Эрдэнэбатын “Эх оронгүй хүү” богино өгүүллэг “Утгын чимэг” наадмын шилдгийн шилдэг бүтээлийн төлөө өрсөлдөх юм.
Дашрамд дуулгахад, Тус наадмын зорилго нь Монголын утга зохиолын нэгэн өвөрмөц төрөл болох богино өгүүллэгийн урын санг баяжуулах, шинэлэг хэлбэрээр туурвисан, шинэ үеийн уншигчдын оюуны таашаалд нийцэхүйц шилмэл бүтээлийг олны хүртээл болгоход оршдог юм. Мөн сэдвийн хувьд чөлөөтэй, Монголын утга зохиолд шинэ туурвил зүйг бий болгоход чиглэсэн богино хэмжээний хүүрнэл зохиол, өгүүллэг өрсөлддөг билээ.
“Утгын чимэг” наадмын эхний шатны дүн гарлаа | ||
Үзсэн: 1075 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.