Шууд Chart

Ц.Туваан: Улстөржихөөс илүү бусдын гарт амиа алдсан гишүүнийхээ араас харамсаж байна

2018-12-26 14:25:24

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, Нарийн бичгийн дарга О.Магнай нар Булган аймгийн Бугат сумын ИТХ-ын төлөөлөгч, тус намын гишүүн  Б бусдын гарт амиа алдаж, эхнэр нь хүнд гэмтсэн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр тус намаас дээрх хэрэгтэй холбогдуулан гаргасан мэдэгдлээ танилцуулсан. Тодруулбал, тус мэдэгдэлд "МАН бусдын амьд явах эрхэнд удаа дараа халдаж, төрд хариуцлагатай ажил хашиж байсан хүмүүс хамтран зүтгэгчдийнхээ гарт амиа алдах асуудал хэрээс хэтэрч, гэмт хэргийн нөхцөл байдал улам хүндэрч байна. Төрийн эрх барьж буй намын гишүүд ийн балмад гэмт хэрэг удаа дараа үйлдэж байгаад Ардчилсан намын гишүүд, дэмжигчид төдийгүй Монголын ард түмэн эмзэглэж, эрс эсэргүүцэл илэрхийлж байна. Бид амар тайван аюулгүй нийгмийг бий болгохын төлөө тууштай зогсч, балмад гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд хатуу шийтгэл оноож, иргэдээ айдас хүйдэст автуулж, нийгмийг тогтворгүй байдалд хөтөлсөн энэхүү бусармаг үйлдлээ таслан зогсоохыг эрх баригч МАН-аас шаардаж байна" гэжээ.

Энэ хурлын үеэр Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан "180 мянган гишүүнийхээ амь нас, эрүүл мэнд, эрх ашиг зэрэг бүхий л асуудалд анхаарлаа хандуулна.  Тиймээс ч бид энэ удаагийн асуудлыг анхааралтай ажиглаж байна. Хуулийн байгууллага аль нэг талыг барилгүйгээр, гадны нөлөөнд авталгүйгээр үнэн, бодит шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байгаа. Хэрэг шийдэгдсэний дараа бид эргэн мэдээлэл хүргэх болно. Бид улстөржихөөс илүү бусдын гарт амиа алдсан жирийн гишүүнийхээ араас харамсаж байгаа учраас ийнхүү мэдээлэл хийж байна. Эрх баригч МАН бусдын амьд явах эрхэнд удаа дараа халдаж, тэдний увайгүй үйлдэл хэрээс хэтэрлээ" гэв.  

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Ц.Туваан: Улстөржихөөс илүү бусдын гарт амиа алдсан гишүүнийхээ араас харамсаж байна  
Үзсэн: 658 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй