
Прокурорын тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсгийн заалтын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 09 дугаар зарлигийн хавсралтаар “Прокурорын дүрэмт хувцас хэрэглэх журам”-ыг баталж, прокурорууд шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох, улсын яллагчийн чиг үүргийг хэрэгжүүлэх үедээ прокурорын өмсгөл хэрэглэж байхаар болсон.
Дээрх журмын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Улсын Ерөнхий прокурорын 2018 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдрийн А/104 дугаар тушаалаар прокуроруудыг прокурорын өмсгөлөөр хангах арга хэмжээ авч, энэ сарын 25-ны өдрөөс шүүх хуралдаандаа оролцохдоо хэрэглэж эхлэхээр тогтоов.
Прокурорууд шүүх хуралд оролцохдоо өмсгөл хэрэглэнэ | ||
Үзсэн: 3232 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.