
Өмнөговь аймгийн Даланзадгад суманд энэ сарын 25-ны өдрийн 21:00 цагийн үед үйлдэгдсэн 150 гаруй сая төгрөгийн хохиролтой хулгайлах гэмт хэргийг тус сумын цагдаагийн алба хаагчид иргэдийн мэдээллээр шуурхай эрэн сурвалжилж, нотлох баримттай нь илрүүллээ.
Тодруулбал, Улаанбаатар хотын харьяат этгээдүүд өөрсдийн унаатай тус суманд очихдоо бусдын орон байранд нэвтэрч, онц их хэмжээний буюу 150 гаруй сая төгрөгийн үнэт эдлэл, эд зүйл хулгайлсныг цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Баяр ёслолын үеэр иргэдийн сонор сэрэмж суларсантай холбоотойгоор хулгайлах гэмт хэрэг ихэсдэг. Иймд иргэдийг өөрийн эд хөрөнгө, орон байраа эзэнгүй орхихгүй байх, олон хоногоор эзгүй явах үедээ бусдад захиж үлдээж байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулав.



Машинтай этгээдүүд орон нутагт очиж 150 гаруй сая төгрөгийн эд зүйл хулгайлжээ | ||
Үзсэн: 806 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.