Шууд Chart

Согтуурсан үедээ аавыгаа зодож, аминд нь хүрчээ

2018-12-27 11:32:44

"Багануур дүүргийн гуравдугаар хороонд эрэгтэй хүн нас барсан байна” гэсэн дуудлага мэдээлэл энэ сарын 26-ны 13:34 цагт цагдаагийн байгууллагад иржээ.  Үүний дагуу жижүүрийн бүрэлдэхүүн хэргийн газрын үзлэгийг хийхэд тухайн тоотод суух 75 настай эрэгтэй Р-г төрсөн хүү 37 настай О нь согтуурсан үедээ зодож, амийг нь хохироосон байжээ.

Цагдаагийн алба хаагчид тухайн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байж болзошгүй хэргийн газарт байсан “Стандарт” /0.5л/ архины шил, 45см урттай гурилын модон элдүүр, төмөр иштэй алхыг хураан авч битүүмжлэн, эд мөрийн баримтаар түр хураан авч мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Согтуурсан үедээ аавыгаа зодож, аминд нь хүрчээ  
Үзсэн: 825 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй