
Олон улсын олимпийн хороо 2000 оноос эхлэн “Спорт ба эмэгтэйчүүд” шагналын эздийг шалгаруулдаг уламжлал тогтсон билээ.
Тус шагналын эзнээр спорт дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж, хүйсийн эрх тэгш байдлыг хангахад үнэтэй хувь нэмэр оруулсан тив тус бүрийн шилдэг зүтгэлтэн болон дэлхийн хэмжээний шилдэг нэг зүтгэлтнийг тодруулдаг аж.
Монголын үндэсний олимпийн хорооны "Спорт ба эмэгтэйчүүд" комисс тус шагналд Монгол Улсаас нэр дэвшиж буй зүтгэлтнүүдийн материалыг хүлээн авч байна.
Нэр дэвшигчийн материалыг 2019 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн дотор noc@olympic.mn хаягаар хүргүүлэх ёстой аж.
“Спорт ба эмэгтэйчүүд” шагналд Монголоос спортын зүтгэлтэн нэр дэвшүүлж болно | ||
Үзсэн: 1487 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.