
Урд хөршид улс даяар нүүдлийн шувуудын тооллого явагдаж байгаа бөгөөд ирэх орны нэгдүгээр сарыг дуустал явагдах талаар бид өмнө нь мэдээлсэн. БНХАУ-д муж мужаар тодорхой газруудыг хариуцан зохион байгуулалттайгаар нүүдлийн шувуудын тооллого хийх ажлыг 2016 оноос эхлэн тус улсын Улсын ойн алба хариуцан удирдаж эхэлсэн.
Учир нь Хятад улс нүүдлийн шувуудын өвөлждөг болон дайрч өнгөрдөг маш чухал бүс. Тэнд Монгол, Сибирь, Арктикийн бүсээс шувууд очиж өвөлжинө. Тус улсын энэ жилийн шувуу тооллогод туслахаар Монгол, ОХУ-аас нийт 20 гаруй шувуу судлаач очсон аж. Өнгөрсөн жил эл судалгаанд Монголоос хоёр мэргэжилтэн ажилласан бол энэ жил бараг 10 гаруй шувуу судлаач очиж, 2-3 долоо хоногийн хугацаанд ажиллах юм.
Үүнээс гадна өнгөрсөн долоо хоногт Жэжанг мужид хийгдсэн тооллогын үеэр 51 борцгор хотон тэнд очсоныг бүртгэсэн байна. БНХАУ-ын Вензоу мужийн зэрлэг шувуудын нийгэмлэгийн (Wenzhou Wild Bird Society) мэдээлж буйгаар энэ төрөл зүйлийн тоо толгой сүүлийн үед маш цөөрсөн. ТиймээсЖэжаны буланд байгаа эдгээр хотонгууд Монголоос очсон байх магадлал маш өндөр юм. Тиймээс Монголын дээрх хотон шувууд Зүүн Азид үлдээд байгаа хотонгийн хамгийн сүүлийн том сүрэг байж магадгүй гэнэ.
Тэгвэл өнгөрсөн сард Хар ус нуурын БЦГ-т Монгол орны хэмжээнд нэн ховор, Олон улсын байгаль хамгаалах холбооны Улаан дансны ангиллаар “устах аюулд орсон” борцгор хотонг буудаж хөнөөсөн тохиолдол гарсан. Мөн хулгайн анчид нэг залуу хотонг гэмтээсэн юм.

Хулгайн анчид нэн ховор, устах аюулд орсон борцгор хотон хөнөөжээ | ||
Үзсэн: 1297 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.