Шууд Chart

“Амь нэгтэй 7е анги”-ийн Г.Пүрэвбаяр багшийг шагналаа

2018-12-28 16:47:27

Нийслэлийн 33 сургуулийн 7е ангийн сурагчид ангийнхаа нурууны бэртэлтэй охины эмчилгээний зардал 100 сая төгрөгийг цуглуулахаар өнгөрсөн намраас хойш гар урлалын бүтээл хийж, борлуулж байгаа талаарх мэдээлэл олон нийтэд хүрсэн. Манай сайт өмнө нь тус ангиас “Амь нэгтэй 7е анги” сурвалжилга бэлдсэн билээ.

Өнгөрсөн сард Хүний эрхийн үндэсний комисс 33 сургуулийн 7е ангийн анги даасан багш Г.Пүрэвбаярыг анги бүлгээ нэгнээ гэсэн сэтгэлтэй, нэг айлын хүүхэд мэт халуун дулаан, хүний эрхийн мэдрэмжтэй болгон хүмүүжүүлж буй гавьяаг үнэлэн “Хүний эрхийн төлөө” хүндэт тэмдгээр шагнасан. Тэгвэл энэ долоо хоногт болсон Баянзүрх дүүргийн 2018 оны шилдэг шалгаруулах ёслолын үйл ажиллагааны үеэр Г.Пүрэвбаяр багшид “Анги хамт олныг төлөвшүүлэгч шилдэг арга зүйтэй багш” шагнал олгожээ.

Тэрбээр шагнал авсныхаа дараа “Ард минь байдаг асаалттай  49 танкууддаа (33 сургуулийн 7е анги 49 сурагчтай) маш их баярлалаа” хэмээн өөрийн цахим хуудсандаа бичжээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Амь нэгтэй 7е анги”-ийн Г.Пүрэвбаяр багшийг шагналаа  
Үзсэн: 1445 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Minii angiin and mundag yum aa bayar hurgey [127.0.0.xxx] 2018-12-28 22:18
Angiin naiz min mundag ba shuu bayar hurgey

Бидэнтэй нэгдээрэй