Шууд Chart

Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг байна

2014-01-26 10:23:13

 Говийн аймгуудын нутгаар багавтар үүлтэй,  бусад нутгаар үүлэрхэг. Төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 12-14 метр хүрч   ширүүснэ. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар 23-28 хэм, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 14-19 хэм, говийн бүс нутгаар 0-5 хэм, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 8-10 хэм хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 19 хэм хүйтэн, харьцангуй чийг 59 хувь, агаарын даралт 861 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг байна  
Үзсэн: 964 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй